Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зогсож байсан ачааны машины араас мөргөж, нэг хүн амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Цагдаагийн байгууллагад энэ сарын 29-нд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг ТЦА-наас шалгахад, жолооч нь "Бэйбэн норт бенз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад, зам дээр зогсож байсан "Норт бенз" маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас "Норт бенз" маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд жолооч та:

-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,

-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,

-Зорчих хэсгийг чөлөөлөх,

-Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.