Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын 9 дүүрэгт мөсөн гулгуурын талбайг байгуулж, тохижуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сурагчдын өвлийн амралт болон шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын 9 дүүрэгт мөсөн гулгуурын талбай бүхий нийтийн талбай тохижуулжээ.

Энэ ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд мөсөн гулгуурын талбай, чарганы зам, амралтын орчин бүрдүүлж, иргэдэд үйлчилж байна. Иж бүрэн гэрэлтүүлэг, тэшүүр, чарганы түрээсийн үйлчилгээ, халуун ундаа, зуушаар үйлчлэх цэг байршуулах зэрэг жишиг байдлаар тохижилт хийжээ.

Зундаа наадмаа хийж, намар нь ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, хаврын улиралд цагаан сарын үзэсгэлэн худалдаа болон нөөцийн махны худалдаа зохион байгуулах зэргээр Төв цэнгэлдэх хүрээлэнг жилийн дөрвөн улиралд ашиглахаар төлөвлөжээ.

Нийслэлийн 9 дүүрэгт 20 гаруй талбайг ийн тохижуулж, иргэдэд үйлчилж байгаа талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
 
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.