УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Албан тушаалаа ашиглаж ТӨХК-иудад цүнх баригч тавьж, түүнийгээ сааж амьдардаг хүмүүсээс салахад зарим гишүүд дургүй байх шиг байна. Шинэ жил далимдуулж хулгай хийх нь гэж хардаж, хийрхэж байна" гэв.