Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Орхон” их сургуультай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

“Санамж бичиг”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү, “Орхон” их сургуулийн дэд захирал, профессор Р.Тэргүүнцэцэг нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мэргэжил, мэргэшлийн ур чадварыг нэмэгдүүлэх урт, дунд, богино хугацааны сургалтад хамруулах, суурь болон хавсарга судалгаа хамтран хийх, эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр ном, гарын авлага боловсруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Түүнчлэн аймаг, орон нутгаас алслагдсан хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн алба хаагчдыг зайн сургалтад хамруулах нөхцөл боломжийг бүрдүүллээ.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох тухай” Монгол Улсын засгийн газрын 266 дугаар тогтоолыг гардан авлаа
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох тухай” Монгол Улсын засгийн газрын 266 дугаар тогтоолыг гардан авлаа
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.