Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох тухай” Монгол Улсын засгийн газрын 266 дугаар тогтоолыг гардан авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох тухай” 266 дугаар тогтоолыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл нар өнөөдөр (2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболорт гардуулан өглөө.

Тус тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг цэргийн байгууллагуудын мөрдөж байгаа хувь хэмжээтэй адилтган мэргэшлийн III зэрэгт 10, II зэрэгт 15, I зэрэгт 20 хувиар тооцож, албан тушаалын үндсэн цалингаас сар бүр бодож олгохоор зохицуулсан.

Ингэснээр алба хаагчид өөрийгөө тал бүрээс нь хөгжүүлэх идэвх, санаачилга нэмэгдэх, бие бялдрын бэлтгэлжилт, мэдлэг боловсрол дээшлэх чухал ач холбогдолтой юм.

Тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

Албаны контор, алба хаагчдын амралтын өрөөг шинэчлэн засварлаж, ашиглалтад орууллаа
Албаны контор, алба хаагчдын амралтын өрөөг шинэчлэн засварлаж, ашиглалтад орууллаа
 
ТАНИЛЦ: Зөвшөөрлийн хуулийг “зөв болгох” 8 өөрчлөлт
ТАНИЛЦ: Зөвшөөрлийн хуулийг “зөв болгох” 8 өөрчлөлт
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.