
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо.
Тус ёслолын жагсаалд Цэргийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 56 алба хаагч оролцсон бөгөөд жагсаалыг Үйлдвэр, аж ахуй, барилгын хэлтсийн дарга, хурандаа Г.Бахдал командлан алхлаа.
Ротын захирагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын Цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбадрах;
Салаан захирагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Мөнхбадрал, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Вангүн;
“Байлдааны туг”-ийн чиглүүлэгчээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн төлөөлөгч, ахлах дэслэгч М.Бархасбадь;
Тугчнаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн ерөнхий жижүүр, ахлах дэслэгч Б.Бат-Энх;
Туг хамгаалагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Хосбаяр, Үйлдвэр, аж ахуй, барилгын хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн, дэслэгч А.Бат-Оргил нар алхсан юм.
Түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн 07 дугаар сарын 10-нд тэмдэглэхээр хуульчилж, Төрийн далбаагаа мандуулдаг болсон. Харин 2010 оноос цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.