
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлах офицер”-уудын дунд зохион байгуулсан спортын олон төрөлт тэмцээний хаалтын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.
Буудлагын тэмцээн болон хаалтын үйл ажиллагааг Тагнуулын ерөнхий газраас зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ШШГЕГ-ын Дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо болон ШШГЕГ-ын Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын дарга, хурандаа П.Батзориг оролцлоо.
Ахлах офицеруудын удирдан зохион байгуулах чадвар, тэдний сахилга бат, ёс зүй, мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд гаргаж, алба хаагч бүрийн үлгэр дууриалал, манлайллыг бэхжүүлэх зорилготой тус тэмцээнд нийт 11 багийн 140 гаруй тамирчин боулинг, дартс, буудлага, билльярд гэсэн 4 төрлөөр 8 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд өрсөлдөж, хурд авхаалж самбаагаа сорьсноос
Боулингийн төрөлд нэгдүгээр байрт Онцгой байдлын Ерөнхий газрын баг, хоёрдугаарт байрт Дотоод хэргийн их сургуулийн баг, гуравдугаар байрт Шүүх шинжилгээний ерөнхий газрын баг;
Биллъярдын төрөлд нэгдүгээрт байрт Хил хамгаалах Ерөнхий газрын баг, хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гуравдугаар байрт Дотоод хэргийн их сургуулийн баг;
Дарстын төрөлд 1 дүгээрт байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг, Хоёрдугаар байрт Цагдаагийн Ерөнхий газрын баг, Гуравдугаар байрт Онцгой байдлын Ерөнхий газрын баг;
Буудлагын багийн төрөлд Нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын баг, Хоёрдугаар байрт Тагнуулын Ерөнхий газрын баг, Гуравдугаар байрт Зэвсэгт хүчний жанжин штабын баг тус тус шалгарсан бол
Буудлагын эрэгтэй төрөлд Хоёрдугаар байрт ШШГЕГ-ын тусгай ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцож, аваргаар тодорсон Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын ахлах офицерууддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.