АҮЭБЯ: Албаны нууцад авсан 21 мэдээллийг ил болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

Tөрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д заасны дагуу тус яамны албаны нууцын жагсаалтыг шинэчлэх, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны А/179 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ажлын хэсэг байгуулан, ажлын хэсгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, гарын тосны газар, Үндэсний геологийн албаны албаны нууцын жагсаалтын төслийг холбогдох санал, дүгнэлт, тайлбар, үндэслэлийн хамт Тагнуулын ерөнхий газарт 2025 оны 10 дугаар сарын 10-ны 02/2909 дугаар албан бичгээр санал, дүгнэлт авахаар хүргүүлсэн.

Тагнуулын ерөнхий газраас 2025 оны 12 дугаар сарын 02-ны “Санал хүргүүлэх тухай” ТЕГ01/500 дугаар албан бичгээр хариу ирж, дээрх санал, дүгнэлийг үндэслэн тус яамны албан нууцын жагсаалтад хамаарах 15 мэдээлэл байсныг 6, Ашигт малтмал, гарын тосны газрын албаны нууцын жагсаалтад хамаарах 8 мэдээлэл байсныг 6, Үндэсний геологийн албаны албаны нууцын жагсаалтад хамаарах 15 мэдээлэл байсныг 5 болгон Тагнуулын байгууллагын санал, дүгнэлтийг авч шинэчлэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны 12 дугаар сарын 19-ний А/244 дүгээр тушаалаар дээрх албаны нууцын жагсаалтыг шинэчлэн баталж, тус яамны цахим санд байршуулаад байна.

АҮЭБЯ 15 – 6

АМГТГ 8 – 6

ҮГА 15 – 5 тус тус байна.

“Данс хаах нь татварын байцаагчийн үзэмжийн асуудал биш. Хуулийн дагуу явж буй процесс“
“Данс хаах нь татварын байцаагчийн үзэмжийн асуудал биш. Хуулийн дагуу явж буй процесс“
 
Уул уурхайн ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө
Уул уурхайн ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!