Оны эхний тав хоногт 15.513 тонн АИ-92 шатахуун Монголд орж иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

АҮЭБЯ-наас шатахууны импорт, нийлүүлэлтийн мэдээллийг танилцууллаа. 2026 оны 01 дүгээр сарын 05-ны байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байна. Үүнээс

- АИ-92 автобензин - 215 вагон буюу 12900 тонн,

- АИ-95 автобензин - 4 вагон буюу 240 тонн,

- Дизель түлш - 532 вагон буюу 31920 тонн,

- ТС-1 онгоцны түлш - 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр авч үзвэл,

Толгойт өртөө

- АИ-92 автобензин - 97 вагон

- АИ-95 автобензин -1 вагон

- Дизель түлш- 203 вагон

- ТС-1 - 33 вагон

Рашаант өртөө,

- АИ-92 автобензин - 5 вагон

- Дизель түлш - 18 вагон

Улаанбаатар өртөө,

- АИ-92 автобензин - 37 вагон

- Дизель түлш - 35 вагон

Дархан өртөө,

- АИ-92 автобензин - 6 вагон

- АИ-95 автобензин- 3 вагон

- Дизель түлш - 6 вагон

Сүхбаатар өртөөнд 15 вагон, Сайншанд өртөөнд 38 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 70 вагон Аи-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна.

Мөн 01 дүгээр сарын 01-05-ны хооронд нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Тодруулбал, Сүхбаатар боомтоор 181 вагон буюу 11013 тонн Аи-92 автобензин, 312 вагон буюу 19312 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоор 75 вагон буюу 4500 тонн Аи-92 автобензин тус тус орж иржээ.

АҮЭБЯ: АИ-92 шатахууныг тасалдуулахгүй, үнэ нэмэхгүй байх зөвлөмжийг ААН-үүдэд хэрэгжүүлэхээр тогтов
АҮЭБЯ: АИ-92 шатахууныг тасалдуулахгүй, үнэ нэмэхгүй байх зөвлөмжийг ААН-үүдэд хэрэгжүүлэхээр тогтов
 
Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар юу хэлэлцэв
Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар юу хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!