ТОП МОДЕЛЬ Т.БАТЦЭЦЭГ: Жил бүрийн ГОЁЛ наадмын дүнг чихэр горьдож байгаа хүүхэд шиг сандралтай хүлээдэг байсан. Энэ жил хүлээлт минь биеллээ олж ТОП МОДЕЛЬ боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 42 секунд

UBN STORY булангийнхаа энэ удаагийн дугаарын зочин хойморт "ГОЁЛ 2026" наадмын ТОП МОДЕЛЬ, загвар өмсөгч Т.Батцэцэгийг урьж ярилцлаа. 2000-аад оноос загварын салбарт хөл тавьсан тэрбээр анх 2014 онд “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч болсноор Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Үүнээс 11 жилийн дараа “Гоёл” наадмын топ модель боллоо. Монголын нүүр царай болсон сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл ТОП МОДЕЛЬ Т.Батцэцэгийн ярилцлагыг хүргэж байна.

-"ГОЁЛ 2026" наадмын ТОП МОДЕЛЬ боллоо. Т.Батцэцэгийн хувьд яг энэ өдрийг хэр удаан хүлээсэн байдаг юм бол. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Би 18 настайгаасаа эхлдээ нийт 17 удаагийн "Гоёл" наадамд оролцсон. Сүүлийн 7-8 жил энэ өдрийг хүлээсэн. Учир нь "Гоёл" наадмын тов зарлагдаад эхлэхээр хүмүүсээс "Яг энэ жил чи топ болох байх" гэх үгс их ирдэг байсан. Өөрөө хүлээгээгүй байсан ч олон хүн тэгж хэлэхээр өөрийн эрхгүй итгэл төрөөд битүүхэн хүлээлт үүсчихдэг юм байна билээ. Тэр хүлээлт энэ жил бодит болж, "ГОЁЛ 2026" наадмын ТОП МОДЕЛЬ боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Яг нэрийг минь зарлах үед хамгийн түрүүнд орж ирсэн бодол "Ээжээ бид чадлаа шүү дээ" гэж орж ирсэн.

-"ГОЁЛ 2026" наадмын ТОП МОДЕЛЬ Т.Батцэцэг гээд зарлах тэр үеийн мэдрэмж ямар байдаг юм байна. Сандрал байв уу?

-Сандраад балмагдчихдаг юм байна лээ. Нэрийг маань зарлаад дуудчхаад байхад хөдөлж чадахгүй байрандаа л зогсоод л байсан. Хажууд байсан хүн "Тийшээ яваач ээ" гэж хэлэх хүртэл би байрандаа зогссон. Гэтэл яг тэр үед сэтгэгдлээ илэрхийлээд үг хэлээч гэсэн учраас би юу хэлж байгаагаа ч мэдээгүй. Дараа бичлэгээ үзсэн гайгүй ярьчихсэн байна лээ /инээв/.

-Т.Батцэцэгийг топ болохыг хүлээж байсан хүмүүс олон байсан байх. Түүнээс гадна одоо л авч байгаа юм уу гэж гайхсан хүмүүс ч олон харагдсан. Тийм сэтгэгдэл хэр их ирсэн бэ?

-Түрүүн хэлсэн. Энэ жил л яг топ болох байх гээд хүлээдэг хүмүүс олон байсан. Зарим хүмүүс "Аль хэдийн топ болчхоогүй юм уу. Топ-д топ өгчихсөн юм биш үү" гэх мэтчилэн маш гоё урмын үгтэй мессеж, чатууд ирсэн. Яг тэр үгнүүдийг сонсох мэдрэмж үнэхээр гоё байсан.

-Яг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ. Загварын салбартаа 100 хувь анхаарч чадаж байгаа болов уу?

-Оны эхээр "Ододтой бүжиглэе" шоунд оролцож байгаад ясны бэртэл аваад хэсэг хугацаанд бүх хөдөлгөөн хоригдсон. Сая аравдугаар сараас эхлээд бүрэн эдгэрсэн гэж үзээд ажилдаа орсон. Бараг 100 хувь гээд хэлчхэд хэлсдэхгүй загварын ажлаа өнөөдрийг хүртэл амжилттай хийсээр байгаа. "Шилмэл загвар"-т бас багшилдаг. Хажуугаар хувиараа хийдэг зүйлүүд бас бий.

-Нууц биш бол цаашдын төлөвлөгөө нь юу байна вэ?

-Он гараад хийхээр төлөвлөсөн нэг ажил бий. Одоохондоо нууц хэвээр нь үлдээе.

-Т.Батцэцэгийг мисс гэдгээр нь хүмүүс андахгүй. Ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

-Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Мөн Төрийн удирдлагын магистр хамгаалсан.

-Ододтой бүжиглэе шоунд оролцох санал анх яаж ирсэн байдаг юм бэ. Яаж хүлээж авсан бэ?

-Хамгийн анх яг оны өмнөхөн санал ирсэн. 10 жилд байхдаа цэнгээнт бүжгээр хичээллэдэг байсан учраас өөрийгөө сориод үзье гэж бодоод дуртай хүлээж авсан. Мэдээж цаг зав бүх зүйлээ зарцуулаад орж байгаа учраас түрүүлэх зорилго тавьсан. Харамсалтай нь ганцхан бүжиг бүжиглээд эгэмний ясаа хугалчихсан учраас үргэлжлүүлэх боломжгүй болчихсон. Дахиад боломж олдвол эхлүүлсэн ажлаа дуусгаад оролцох хүсэлтэй байгаа.

-Загварын салбартаа амжилттай яваагаас гадна бүжиглэж чаддаг гэдгээ ч харуулсан. Бас кинонд ч тоглосон. Бүх талын авьяас байх шиг байна?

-Бүх зүйлийн захтай болсон нь ээжтэй маань холбоотой болов уу гэж боддог. Ээж маань тийм хүн. Тэр ч утгаараа ээжийнхээ залуугийн мөрөөдлийг биелүүлж байгаа юм шиг санагддаг.

-Киноны санал хэр их ирж байна?

-Киноны саналууд ирж байгаа. Хамгийн сүүлд тоглосон Бэрүүд киноны Сийлэнгийн дүр хүмүүст маш сайн хүрсэн. Тиймээс тэр гоё дүрээ хайрлаад дараагийн киноныхоо дүрийг бодолцож, харж байгаад сонгон гэж бодож байгаа.

-Амжилт үзүүлж, олны танил болж эхлэхэд ямар мэдрэмж төрж эхэлдэг вэ?

-Гайхалтай мэдрэмж. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ямар ч мисс, топ модель болохоос илүү шагнал гэж боддог.

-Мэдээж бусдын хайр хүндэтгэлийг хүлээх нь гайхалтай мэдрэмж. Гэтэл нөгөө талаас харвал энэ бүхнийг хэл ам, атаархал дагалдах нь зайлшгүй юм шиг …

-Би өөрөөрөө байж, өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг. Магтуулах нь хүнд урам, зориг итгэл найдварыг өгдөг шүү дээ. Надад ч мөн адил. Тиймээс цагаан хэл ам гэхээсээ илүү магтаал, шүүмжлэлийг аль алиныг нь дааж явах учиртай юм болов уу гэж боддог. Учир нь миний гишгэсэн мөр эргээд надад, миний гэр бүл, үр хүүхдэд үлдэнэ шүү дээ.

“Данс хаах нь татварын байцаагчийн үзэмжийн асуудал биш. Хуулийн дагуу явж буй процесс“
“Данс хаах нь татварын байцаагчийн үзэмжийн асуудал биш. Хуулийн дагуу явж буй процесс“
 
Н.Учрал: Ресторан, кофе шоп, фитнесс, үсчний үйл ажиллагаа эхлүүлэхдээ зөвшөөрөл хүлээхгүйгээр төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байхаар хуульд тусгалаа
Н.Учрал: Ресторан, кофе шоп, фитнесс, үсчний үйл ажиллагаа эхлүүлэхдээ зөвшөөрөл хүлээхгүйгээр төрийн байгууллагад мэдэгдэл хүргүүлээд эхэлдэг байхаар хуульд тусгалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!