Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин (манай улсын 4 өдрийн хэрэглээ) байна. Буух өртөөдөөр,

  • Толгойт өртөө – 42 вагон
  • Аршаант өртөө – 13 вагон
  • Улаанбаатар өртөө – 6 вагон
  • Эрдэнэт өртөө -5 вагон
  • Дархан өртөө - 6 вагон
  • Сайншанд өртөө – 3 вагон тус тус байна.

Мөн буух өртөөдийг чиглэн замд 75 вагон Аи-92 автобензин орж ирж байна.

2025 оны 12 дугаар сарын 01-22-ний өдрүүдэд нийт 45932 тонн Аи-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 133889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонн тус тус орж ирээд байна.

МАН-ЫН БҮЛЭГ: Бага орлоготой иргэн, ЖДҮ, ААН-ын татварыг бууруулах өөрчлөлт бүхий Татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна
МАН-ЫН БҮЛЭГ: Бага орлоготой иргэн, ЖДҮ, ААН-ын татварыг бууруулах өөрчлөлт бүхий Татварын багц хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна
 
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд хийнэ
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.