Г.Дамдинням: 2 өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. Өнөөдөр 75 вагон АИ-92 бууна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудаар урт дараалал үүсч, шатахуун хомстолтой байгаа талаар мэдээллийг олон нийтэд ихээр шүүмжилсэн. Тэгвэл эл нөхцөл байдалтай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уучлал хүслээ. Тэрбээр "2 өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье. ОХУ-н талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын 4 өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм. Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна. Мөн АИ-95 хувьд БНХАУ-с 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Улсын нийт ердийн хэрэглээний 2 сарын хэрэглээ юм. Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна" гэв.

Зөөврийн амбаар, эд зүйлс шатсаны улмаас 53 настай иргэн амиа алджээ
Зөөврийн амбаар, эд зүйлс шатсаны улмаас 53 настай иргэн амиа алджээ
 
ИРГЭН: Дэд сайдын суудал бол хэнд ч хэрэггүй ХООЛНЫ САВ
ИРГЭН: Дэд сайдын суудал бол хэнд ч хэрэггүй ХООЛНЫ САВ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!