
“Алтан цом 2025” дөрөвдүгээр тойргийн барилдаан үргэлжилж байна. Өнөөдөр 14:30 цагаас "MCS" группийн МСS - ЭНЕРЖИ баг - "Алсын жим" ХХК-ийн ХАМАГ МОНГОЛ багтай, “Од Групп” ХХК-ийн ОД ГРУПП баг - "Нутгийн буян групп" ХХК-ийн ХУБИЛАЙ ХААН багтай тус тус барилдана.
“Алтан цом 2025” дөрөвдүгээр тойргийн эхний өдрийн буюу өчигдрийн барилдаанд "Хатант интернэшнл ХХК"-ийн ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ баг - "Хэрэйд ХХК"-ийн ХҮЛЭГҮ багтай учраа тааран барилдсанаас Хатант интернэшнл баг 20:5 -аар гурав дахь ялалтаа авчээ.
Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /5/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, улсын начин Э.Мөнхжаргал /3/, аймгийн арслан Б.Шаравдорж /4/, нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Б.Серик /2/, улсын харцага Г.Бадрах /2/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/, нийт 5 даваа авсан юм. Тус хоёр баг өнөөдөр сэлгээгүй барилдлаа.
ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва, ХҮЛЭГҮ багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав.
"Миг даатгал ХХК", "Хушхан ХХК"-ийн ЭВ МОНГОЛ баг - "АПУ ХК" & "СКАЙТЕЛ" ХК-ийн АПУ, СКАЙТЕЛ багтай учраа тааран барилдсанаас АПУ, СКАЙТЕЛ баг 18:7 даваагаар гурав дахь ялалтаа авлаа.
АПУ, СКАЙТЕЛ багт улсын арслан Б.Орхонбаяр /3/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан О.Баярбаасан /1/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /1/, аймгийн хурц арслан Б.Очирхүү /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /4/, аймгийн арслан Э.Баасанжав /4/, нийт 18 даваа авсан бол ЭВ МОНГОЛ багт улсын арслан Э.Оюунболд /0/, улсын заан Б.Пүрэвсайхан /5/, улсын заан М.Лхагвагэрэл /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, улсын начин Ш.Отгонтөгс /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Б.Ренчинжүгдэр /0/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, нийт 7 даваа авсан юм.
АПУ, СКАЙТЕЛ багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, ЭВ МОНГОЛ багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү нар ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!