Ирэх оны нэгдүгээр сард шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.

Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуяг, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар хуралдааныг тэргүүлж худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр гээд олон чиглэлд зөвлөлдөж бодит үр дүнд хүрлээ.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үр дүнд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга А.А. Козлов:

Шатахууны нийлүүлэлтийн асуудлыг дээд төвшний яриа хэлэлцээрийн үeэр ярьж тохиролцсон. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжилт асуудалтай байгааг ойлголоо. Комиссын хурал дуусгаад буцаж очмогц ЭХЯ болон нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж асуудлыг ярилцан шуурхай арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Мөн тэрээр 2026 оны 1 дүгээр сард нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлнэ хэмээн амласан юм.

”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!