С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Уг үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгалаа.

Цаашид Төрийн өмч ЭЗЭНГҮЙДДЭГ, ӨГӨӨЖ ӨГДӨГГҮЙ, ХУЛГАЙД ӨРТДӨГ явдлыг бүрэн халж ИРГЭДИЙН ХЯНАЛТАД оруулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт илэрхийллээ.

Шатсан “Шинэ-Улаангом зах“-ын түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй зээл олгохыг хүслээ
Шатсан “Шинэ-Улаангом зах“-ын түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй зээл олгохыг хүслээ
 
ЧУУЛГАНЫ ТАНХИМААС: Сайд нарын “эрэн сурвалжлав“
ЧУУЛГАНЫ ТАНХИМААС: Сайд нарын “эрэн сурвалжлав“
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!