Увс аймгийн Улаангом сумын “Шинэ-Улаангом зах” шатсантай холбогдуулан өчигдөр /12.18/ Шадар сайд Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын хамтаар тус захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр түрээслэгчид гарааны бизнесийг дэмжих хүүгүй (эсхүл хөнгөлөлттэй) зээл олгох, шатсан захын суурин дээр 2026 онд шинэ худалдааны төв барьж ашиглалтад оруулахыг шат, шатны байгууллагад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэх дэмжлэг хүслээ.
Эдгээр асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн ажиллахаар зорьж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!