Нийслэлийн хэмжээнд 2025 оны шилдэг Эрүүл мэндийн байгууллага, шилдэг эмч, шилдэг сувилагч, шилдэг ажилтнуудыг шалгаруулах, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү шалгаруулалтад Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн, чадварлаг хүний нөөц, шинэлэг технологийг нэвтрүүлж, нийгмийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй үзүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсэн амжилтаараа Нийслэлийн шилдэг Эрүүл мэндийн байгууллагаар тодорлоо.

2025 он нь тус байгууллагын хувьд түүхт 70 жилийн ой тохиосон, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн бахдам он байлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр:
• Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2016 стандартыг шинээр нэвтрүүлж, 3 жилийн хугацаатай итгэмжлэгдэн, гэрчилгээгээ гардан авч амжилттай нутагшуулж байна.
• Манай лаборатори 2025 оны 4 дүгээр сард ISO MNS 15189:2024 шинэчилсэн стандартаар итгэмжлэгдэж, Үндэсний итгэмжлэлийн төвийн Техникийн хорооны гишүүдийн 100 хувийн саналаар 4 жилийн хугацаатай итгэмжлэгдэх шийдвэрийн дагуу гэрчилгээгээ гардан авлаа.
• Мэс заслын тусламж үйлчилгээний цар хүрээг өргөтгөн, цээж, хэвлийн нээлттэй болон дурангийн мэс засал, судасны, яаралтай, урологийн, ходоод гэдэсний хавдрын мэс заслуудыг амжилттай нутагшууллаа.
• Үйлчлүүлэгч болон ажилчдад ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор амбулаторийн барилгын их засварыг бүрэн хийж байна.
• 2025 онд Магадлан итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай хамрагдаж, итгэмжлэлийн хугацааг 3 жилээр сунгууллаа.

• Нийгмийн эрүүл мэндийн үндэсний 8, олон улсын 2, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 3 төсөл, хөтөлбөрийг 43 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран амжилттай хэрэгжүүлж, 7 ӨЭМТ олон улсын ISO стандартыг баталгаажуулан нэвтрүүллээ.
• А стрептококкийн шалтгаант хоолой, залгиурын үрэвслийг илрүүлэх үзлэгийг 100 хувь зохион байгуулж, ирээдүй болсон 15,623 хүүхдийг зүрхний олдмол гажиг үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
• Хүчилтөрөгчийн үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж, эмнэлгийн үндсэн хүчилтөрөгчийн шугамд 1 цагт 30,000 литр, нөөцийн баллоны хэсэгт 1 цагт 40 литрийн 4–5 баллон цэнэглэх хүчин чадал бүхий хосолсон системийг нэвтрүүллээ.
• Нийгмийн баталгааг хангах хүрээнд Орон сууцны урьдчилгаа төлбөрийн тусламж 30 сая төгрөг, Орон сууцны зээлийн тусламж 20 сая төгрөг, Өргөө цагаан гэр зэрэг нэг удаагийн буцалтгүй тусламжийг олголоо.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД:
• Үндэсний 8 арга хэмжээ, дүүргийн 3 төслийг 2025 онд хэрэгжүүлж биелэлт 91% байна.Төсөл арга хэмжээ хэрэгжснээр жирэмсний эрт хяналтын хувь 2025 онд 2 хувиар өссөн бол өсвөр насны жирэмслэлтийн тохиолдол 1,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
• Зонхилон тохиолдох БЗДХӨ өмнөх оноос 0,5%-аар буурсан үзүүлэлттэй байна.Сүрьеэгийн халдварын тоо өмнөх онтой харьцуулахад 2 хувиар буурсан байна.
• 2022-2025 оны байдлаар дмжих төвөөр 21373 иргэн эрт илрүлэгт хамрагдсан буюу нийт хүн амын 41,4% хамрагсан.
• Дэмжих төвөөр 105 байгууллагатай гэрээ байгуулж 7000 гаруй ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан
• Товлолын дархлаажуулалт 97,7% буюу өмнөх оноос 0,9%-аар өссөн үзүүлэлттэй байна.
• Дүүргийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтанд хамрагдах эрсдэлт бүлгийн 27430 иргэнийг дархлаажуулалтанд хамруулж вакцинжуулалтын ажлыг 100%-тай дуусгасан нь УБ хотод хамгийн өндөр хувиар дархлаажуулалтыг хийж дуусгасан үзүүлэлт болж байна.
• ХПВ вакциныг 11 настан 47.2% , 12 настан 40.0% -г амжилттай хамруулаад байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийг сонгон итгэл төгс үйлчлүүлдэг хүндэт иргэд, мөн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмч, эмнэлгийн ажилтан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!