SOCIAL POP: Х.Нямбаатар “Н.Алтанхуягийн тавьсан бондын өрнүүд юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, одоог хүртэл төлөгдөөгүй“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 12-р сарын 10-ны байнгын хорооны хуралдааны үеэр "Нийслэлийн төсвийн аудит хянамаар байна. 500 сая ам.долларын бонд бол тоглоом биш" гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар хариу үг дайж "Улаанбаатар хот 2024 оны 12-р сард 500 сая ам.долларын "Улаанбаатар бонд" босгосон бөгөөд дотоодын банкуудад хүүтэйгээ хадгалагдаж байна. Энэ нэг жилийн хугацаанд нийт 194.3 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олоод байна. Зарцуулах төсөл нь тодорхой бөгөөд ажил нь эхлээд явж байгаа.

Н.Алтанхуягийн тавьсан бондын өрнүүд юунд зарцуулагдсан нь тодорхойгүй, одоо болтол төлөгдөөгүй. Харин мань эр, "Бидний үр хүүхдүүд яваандаа төгрөг мөнгөө төлчихнө" гээд хүлээж байгаа" гэв.

С.Наранцогт: Ажлаа хийхгүй байж цалин авдаг, ашиг сонирхлын зөрчил гаргадаг, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцож ажиллана
С.Наранцогт: Ажлаа хийхгүй байж цалин авдаг, ашиг сонирхлын зөрчил гаргадаг, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцож ажиллана
 
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!