Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжсэн. Үүний дараа М.Чинбат прокурорт шалгагдаж буй олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Таванбогд"-ын Ц.Баатарсайханы хүү нар "Хүүхдийн-100" орчим дахь баарны гадна бусдыг зодож хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ. Дээрх хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн бөгөөд ямар шатанд яваа нь сүүлийн үед тодорхойгүй байсан юм.

Тэгвэл УЕП-ын орлогч М.Чинбат сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр, дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан бөгөөд прокурорт шилжүүлсэн байна. Цаашид шүүхэд шилжүүлэх саналтай байгаа аж.

Г.Лувсанжамц: Улаанбаатар хотод ипотекийн зээл авсан 63 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна
Г.Лувсанжамц: Улаанбаатар хотод ипотекийн зээл авсан 63 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн. Цэлмэг, зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн. Цэлмэг, зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.