Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг батлан даалтад гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Бусдын биед гэмтэл учруулсан, олон нийтийн танхайрсан хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байсан "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг батлан даалтад гаргажээ.

Тодруулбал, прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал гаргаж, шүүхэд хүргүүлсэн ч шүүхээс яллагдагч Эрдэнэбатын Тэмүүлэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжпүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв гэжээ.

Ингэснээр тэрбээр гадуур батлан даалтад шалгагдаж байна. Ингэхдээ Эрдэнэбатын Тэмүүлэнгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт хэвээр байгаа юм.

ТБХ: Боловсролын салбарын 2026 оны төсвийг хэлэлцэнэ
ТБХ: Боловсролын салбарын 2026 оны төсвийг хэлэлцэнэ
 
“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
“Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.