Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ Улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар "Physical Asia" шоунд амжилттай оролцсон Монголын багийн ахлагч Монгол улсын Үлэмж бадрах арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ. Тодруулж хэлбэл, Өчигдөр болсон "Алтан цом"-ын барилдааны үеэр Монгол Улс, үндэсний бөхийг дэлхийд сурталчилсанд талархаж МҮБХ болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлсэн байна.

Дашрамд сонирхуулахад, Б.Орхонбаяр арслан "Physical Asia" шоу цацагдснаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй бөгөөд өчигдрийн Алтан цомын барилдаанаар дэвжээндээ гарсан юм. "Бэлтгэлээ хийсэнгүй. Барилдсангүй" гэх шүүмжлэлийг бөх соирхогчдоос авсан Б.Орхонбаяр арслан 5 барилдаж, 4 давсан амжилтаар бэлтгэл сургуулилтаа цалгардуулаагүй гэдгээ батлан харуулсан. Тэрбээр, сүүлийн тойрогт Э.Батмагнай арсланд өвдөг шороодож, бусад учраагаа давсан юм.

ФОТО: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин иргэн Террил Атиензагийн нөхөр Нило Атиенза охидынхоо хамт Монголд ирлээ
ФОТО: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин иргэн Террил Атиензагийн нөхөр Нило Атиенза охидынхоо хамт Монголд ирлээ
 
Аймгийн арслан М.Баасанжав Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүүгээ хүртлээ
Аймгийн арслан М.Баасанжав Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анхны түрүүгээ хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.