Нийслэлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, чуулганы хуралдаанд үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хотын дарга Х.Нямбаатар эгдүүцэж үг дайжээ. Тэрбээр "Энэ дүү гишүүн сонгогдоод нэг ч хууль санаачилсангүй 18 сар боллоо. Энэ хугацаанд гадаад томилолт дээр нь надтай ноцолдож өнгөрөв. Хотын бондын ашиглалт, үр дүнгүй энэ тэр бла бла... л юм ярив. Уучлаарай манай дотоод бонд графикаар ирэх 2-р улиралд эхний хэсэг төлөгдөж дуусаж байгаа.
Цахилгаан тасрахаа больсон. Зам засаад дуусаж байна. Туул-1 коллектор графикаар явж байна. Харин эцгийн чинь тавьсан өр нэг ч төгрөг төлж эхлээгүй байгаа шүү, дүү минь ээ. Урдах урдах ажлуудаа хиймээр байна. Надад бүү санаа зов. Намайг УИХ-ын харьяалалтай Үндэсний аудит жил шалгаж байгаа. Эрхээ биш Үндэсний аудитын тайлантай танилцдаг байлгүй. Аа тийм, таны эцгийн бондтой холбоотой тантай холбоотой авилга ашиг сонирхлын зүйл бишгүй л яригддаг" гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан үүнд "УИХ-д сонгогдсоноос хойш 10 хууль санаачилсан болно. Мөн УБ-ын утаатай тэмцэх чиглэлээр УИХ-ын тогтоол санаачилсныг минь хотын дарга та хэрэгжүүлэхгүй хууль зөрчиж байгааг сануулъя. УБ хот дээр замбараагүй их зээл авч Хятад компаниудаар өндөр үнээр орон сууц, зам барихыг тань эсэргүүцэж буй нь УИХ-ын гишүүнээс гадна хотын иргэн миний бүрэн эрх. УБ-т амьдарч буй 1.5 сая хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарыг хариуцаж ажиллаж байгаа хүн хариуцлагаа ухамсарламаар байна" гэжээ.
Энэ дүү гишүүн сонгогдоод нэг ч хууль санаачилсангүй 18 сар боллоо. Энэ хугацаанд гадаад томилолт дээр нь надтай ноцолдож өнгөрөв. Хотын бондын ашиглалт, үр дүнгүй нтр бла бла л юм ярив. Уучлаарай манай дотоод бонд графикаар ирэх 2 р улиралд эхний хэсэг төлөгдөж дуусч бгаа.… pic.twitter.com/54dc8LFTwK
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) December 14, 2025
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!