Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа

Огноо
Унших
0 минут 58 секунд

“Эрдэнэс Монгол” ХХК болон түүний охин, харьяа компаниудын нийт 33 мэргэжилтэн Шивээ-Овоо нүүрсний ордын талбайд зохион байгуулагдсан “Ашигт малтмалын нөөц ба баялгийн тайлагналын олон улсын жишиг стандартын тухай JORC кодын суурь сургалт”-д хамрагдлаа.

Уг сургалт нь ашигт малтмалын нөөцийн тооцоо, ангиллыг JORC стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх аргачлалд суралцах, олон улсын стандартад нийцсэн хайгуулын ажил болон нүүрсний чанарын үнэлгээний арга зүйг эзэмшүүлэх зорилготой юм.

Компаниудын геологийн багийг олон улсын JORC стандартад нийцсэн албан ёсны мэргэшсэн нэгж болгох зорилготой энэ хөтөлбөр нь дараагийн шатандаа JORC стандартын ахисан түвшний тайлагнал, ашигт малтмалын нөөцийн тооцоолол хийх ур чадварт сургах сургалтаар үргэлжлэх юм.

МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
 
НОБГ: Гал түймрийн тархалтыг БҮРЭН ЗОГСООЛОО
НОБГ: Гал түймрийн тархалтыг БҮРЭН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.