Г.Дамдинням: Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлагагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Онтрэ ресурс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Степен Скоттой уулзав. Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгаад, "Онтрэ" компани нь Оюутолгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээрээ нэн даруй эхлүүлэхийг сануулав. Мөн манай талаас:

1. Тус компанийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх

2. "РИО ТИНТО"-той тохиролцсон гэх асуудалд Монголын талыг оролцуулаагүй тул манай талаас хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж үзэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй

3. Төрийн эзэмшлийн хувийг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг АМНАТ-д суурилсан хэлбэрээр хийх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Талууд Ажлын хэсэг гаргаж хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов.

Б.Жавхлан: АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд ААН, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн
Б.Жавхлан: АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд ААН, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн
 
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!