Б.Жавхлан: АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд ААН, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Нийслэлийн татварын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажиллажээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "Нийслэл, дүүргийн татварын газрууд өнөөдрийн байдлаар улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлж 94 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого тасарч эхэлсэн.

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл, дүүргийн татварын албаны төсөвт төвлөрүүлэх орлого биелж явсан. Гэтэл мөн оны 11 дүгээр сарын сүүлээр УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн. Улмаар 11 дүгээр сарын эхний долоо хоногоос орлого их хэмжээгээр тасарсан талаар Нийслэл татварын газрын дарга М. Болдбаатар танилцуулж байна.

Гэхдээ сайн мэдээ нь Сангийн яамнаас татвар төлөгчдийг цаг хугацаанд татвараа төлөхийг уриалсан мэдэгдэл гаргаснаас хойш эргэлзээ, хүлээлт арилж, хэвийн төвшиндээ ороод явж байна.

Татварын орлогын төлөвлөгөөг заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх, татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг сайн өгч ажиллах үүргийг холбогдох албаныханд өглөө" гэжээ.

Г.Тэмүүлэн: Оюутолгойн асуудалд монголчууд улстөржилтгүйгээр, өөрсдийн үр ашгаа нэмэгдүүлэхэд нэгдмэл байх ёстой
Г.Тэмүүлэн: Оюутолгойн асуудалд монголчууд улстөржилтгүйгээр, өөрсдийн үр ашгаа нэмэгдүүлэхэд нэгдмэл байх ёстой
 
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
Маргааш Улаанбаатарт -17 хэм хүйтэн, цас орохгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!