Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Гишүүдийн зүгээс тус асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.
Дээрх хэлэлцсэн асуудалтай холбоотой Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. Тогтоолын төсөлд орон сууцжуулах бодлоготой уялдуулан иргэнийг анх удаа орон сууц худалдан авах, өмчлөх болон орон сууцаа борлуулах, орон сууцны нөхцлийг сайжруулахад татварын дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгох, тэр дундаа төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болон орон нутагт татварын хөнгөлөлтийг тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!