Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат түүхэн өвийг хадгалсан хөгжлийн загварын талаар онцоллоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-ын эхний хэсэгт Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат "Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлал" сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий үзэл баримтлал, хууль эрх зүйн шинэчлэлийн шаардлага, аялал жуулчлалын бүсийн зохион байгуулалт болон эдийн засгийн тулгуур чиглэлийн талаар цогц мэдээлэл өглөө.

Тэрээр хотын орчин үеийн төлөвлөлт, түүхэн өвийг хадгалсан хөгжлийн загвар, дэд бүтцийн уялдаа холбооны ач холбогдлыг онцлон дурдаж, шинээр байгуулагдах хотын стратегийн суурь шийдлүүдийг форумын оролцогчидтой хэлэлцэв. Мөн БНСУ-ын ижил төстэй хотуудын хөгжлийн туршлага, бүс нутгийн төлөвлөлтийн арга барил, дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлсэн бодит жишээг хэлэлцүүлж, Монголын нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой оновчтой загвар, аргачлалын талаар санал солилцлоо.

Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тогтвортой хөгжлийн загвартай хот болгон хөгжүүлэх бодлогыг онцоллоо
Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тогтвортой хөгжлийн загвартай хот болгон хөгжүүлэх бодлогыг онцоллоо
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!