Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тогтвортой хөгжлийн загвартай хот болгон хөгжүүлэх бодлогыг онцоллоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 2 секунд

“MONGOLIA–KOREA URBAN FORUM” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын дагуул 14 хотын хөгжлийн үзэл баримтлал, зорилго зорилт, хууль эрх зүйн орчин болон дэд бүтцийн хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Илтгэлдээ Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилгыг танилцуулж, нийслэлийг амьдрах орчин сайтай, байгальд ээлтэй, ухаалаг технологид суурилсан, тогтвортой хөгжлийн загвартай хот болгон хөгжүүлэх бодлогыг онцоллоо.

Мөн инженерийн дэд бүтцийн шинэчлэл, ногоон байгууламжийн сүлжээний нэмэгдэл, зам тээврийн урсгалын оновчлол, дагуул хотуудын өсөлтийг дэмжих хөгжлийн механизм зэрэг төлөвлөлтийн гол арга барил, мэргэжлийн шийдлүүдийг танилцууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд дагуул хотуудын хөгжлийн загвар, хэрэгжилтийн боломж, олон улсын туршлагыг нутагшуулах шийдлийн талаар санал солилцлоо.

MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.