Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

MONGOLIA-KOREA URBAN FORUM: М.Батбаяр “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг танилцууллаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 27 секунд

“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” илтгэлийг Хүннү хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр танилцууллаа. Илтгэлдээ Хүннү хотыг олон улсын чиглэлийн эдийн засгийн чөлөөт бүс, аялал жуулчлал, хурал үзэсгэлэнгийн цогцолбор, олон улсын санхүүгийн төв, татваргүй барааны бүс бүхий худалдаа үйлчилгээний зангилаа, бүс нутгийн тээвэр логистикийн гол цэг болгон хөгжүүлэх зорилтуудыг тодотгов.

Түүнчлэн хуурай боомт, төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, холимог тээврийн шилжүүлэн ачих байгууламж байгуулснаар бараа таваарын эргэлтийг хурдасгах, нэгж барааны өртгийг бууруулах, төвийн бүсийн нэгдсэн хангамжийг бий болгох зэрэг тээвэр логистикийн дэд бүтцийн стратегийн ач холбогдлыг онцлон дурдлаа.

Хүннү хотыг оюутны хотхонтой, судалгаа шинжилгээний төвлөрсөн бүстэй, ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн загвартай шинэ үеийн хот болгон хөгжүүлэх бодлогын зорилтуудыг мөн танилцуулав. Цаашлаад БНСУ-д хэрэгжсэн шинэ хөгжлийн гол төвүүдийн жишээ, хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг танилцуулж, эдгээр туршлагыг Хүннү хотын төлөвлөлтөд хэрхэн уялдуулах боломжийн талаар форумын оролцогчидтой санал солилцлоо.

Төрийн ордонд танхайрч, бусад руу “нулимсан“ эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгахаар боллоо
Төрийн ордонд танхайрч, бусад руу “нулимсан“ эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгахаар боллоо
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.