Өнөөдөр түр хорооны гишүүд хуралдаж байна. Хуралдааны үеэр цар тахлын тархалттай холбоотой УОК-оос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр "Ковид гарснаас хойш УОК-оос хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Сэлэнгэ, Дархан зэрэг хүн ам багатай харьцангуй өрх багатай газруудад бид нэг өрх нэг шинжилгээ гэдэг шинжилгээг хийсэн. Үр дүнтэй болсон. Улаанбаатар хотын хэмжээнд өмнөх Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед бид хамгийн эрсдэлтэй 40 хорооны 70000 өрхөд нэг өрх нэг шинжилгээг хийсэн. БЗД-ийн 80000 иргэдээс шинжилгээ авах ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 20000 гаруй сорьц цуглуулаад байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд, ЭМЯ-ны мэргэжилтнүүд үүнийг үр дүн муутай гэж үзэж байна. ДЭМБ-аас мөн энэ ажлыг эмнэлгийн ажилчдын хүчийг сааруулах үр дүнгүй ажил гэж хэлж байгаа. Гэсэн хэдий ч тал талаасаа ярилцаад хийж байгаа" гэлээ.