
Монголчууд өдөр алгасахгүй тив, дэлхийд нэрээ цуурайтуулж, бахархал дүүрэн өдрүүд үргэлжилсээр. Physical asia, дуучин И.Мишээл, Э.Цэндбаатар, Б.Энх-Оргил, Moon dance хамтлаг гээд Монголчуудын амжилтын буухиа тасралтгүй үргэлжилж байна. Хамгийн сүүлд л гэхэд 14 настай Монгол хүү Р.Ууганбаяр дрон кодчиллоор ДЭЛХИЙН АВАРГА болж, монгол түмнээ дахин баярлууллаа.
Тодруулж хэлбэл, Говь-Алтай аймгийн ЕБС-ийн сурагч Р.Ууганбаяр “Enjoy AI–2025” олон улсын тэмцээний “Дрон кодчилол” төрөлд алтан медаль хүртжээ. БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд манай улсаас 38 баг оролцож, гурван төрлөөр дэлхийн 61 орны тамирчидтай өрсөлдөж, 8 медаль нэг тусгай байрын шагнал хүртээд эх орондоо ирлээ.
Тухайлбал, Unitel STEAM HUB хөтөлбөрийн суралцагч Р.Ууганбаяр дрон кодчиллоор ДЭЛХИЙН АВАРГА болж, Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар “Дэлгэцгүй кодчилол” төрөлд мөнгөн медаль, Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар “Дэлгэцгүй кодчилол” төрөлд хүрэл медаль хүртсэн байна.

Бид Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан бяцхан тамирчдын төлөөлөл болон тэднийг дасгалжуулж оролцсон багш нартай нь уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
Дрон кодчиллын ДЭЛХИЙН АВАРГА, Unitel STEAM HUB хөтөлбөрийн Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB хөтөлбөрийн суралцагч Р.Ууганбаяр: “Enjoy AI–2025” олон улсын уралдааны дрон кодчиллын төрөлд оролцож, алтан медаль хүртсэн. Анх очихдоо түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч гадаад өрсөлдөгч нараа хараад сүрдсэн. Гэхдээ айж сандраагүй. Бүх хүчээ дайчилж, хичээж оролцоод АЛТАН МЕДАЛЬ авч чадсан. Анх код бичих сонирхолтой юм шиг санагдаад Unitel STEAM HUB хөтөлбөрт бүртгүүлсэн. Хоёр жилийн дотор ийм амжилт гаргасандаа баяртай байна. Unitel STEAM HUB хөтөлбөрийн багш нар болон дэмжиж тусласан аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.

“Дэлгэцгүй кодчилол” төрөлд мөнгөн медаль хүртсэн Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB хөтөлбөрийн суралцагч Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр: Бид хоёр хоёрдугаар ангид сурдаг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Бид 2 гурваар зөөх тактик баримталсан. Монгол хувцас, малгайгаа өмсөөд явахаар гадаад хүмүүс хамт зургаа даруулаад гоё байсан.

Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB хөтөлбөрийн багш Ч.Баттулга: Unitel STEAM HUB хөтөлбөр Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэлснээс хойш гурав дахь жилдээ багшилж байна. “Enjoy AI–2025” ДАШТ-нд Говь-Алтай аймгаасаа баг бүрдүүлж оролцоод нэг алт, 2 мөнгөн медаль авч, амжилттай оролцоод ирлээ. Хүүхэд багачуудад амьдран суугаа бүс нутгаасаа үл хамааран технологи, инженерчлэлийн мэдлэг эзэмшиж, үе тэнгийн найзуудтайгаа адилхан сурч, хөгжих боломжийг олгосон Unitel STEAM HUB хөтөлбөрийн хамт олондоо онцгойлон баярлалаа гэж хэлмээр байна. Мөн орон нутгийн удирдлагууд, сургуулийн хамт олон гээд биднийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа.

Дархан-Уул аймгийн Unitel STEAM HUB хөтөлбөрийн суралцагч Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл: “Дэлгэцгүй кодчилол” төрөлд хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Бид хоёр одоо найман настай. Хоёрдугаар ангиасаа эхэлж код бичиж сурсан. Дархан-Уул аймгийн Unitel STEAM HUB хөтөлбөрийн багш маань "Сандралгүй тайван байгаарай" гэж хэлсэн. Монгол Улсаа төлөөлж оролцоод медаль авах гоё юм байна.

Дархан-Уул аймгийн Unitel STEAM HUB хөтөлбөрийн багш Т.Энхжаргал: Дэлхийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцоод медаль авсандаа баяртай байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Манай хүүхдүүд мундаг байлаа. Өмнөх амжилтуудаа эвдээд, богц дүүрэн медальтай ирлээ. 21 аймгийн хүүхдүүдэд бүрэн тохижуулсан лабораторид хичээллэж, робот угсарч, код бичиж дэлхийн тавцанд гарах боломж олгосон Unitel STEAM HUB хөтөлбөрийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

Unitel STEAM HUB хөтөлбөрийн зохицуулагч Ж.Нарантуяа: Юнител групп 2022 оноос эхлэн орон нутгийн хүүхдүүдээ инженер технологийн боловсрол олгох, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилгоор Unitel STEAM HUB хөтөлбөрийг 21 аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань “Enjoy AI 2025” робот, кодчиллын дэлхийн тэмцээнээс богц дүүрэн медальтай ирсэнд маш их баяртай байна. Монголын ирээдүйд хөрөнгө оруулах мундаг зохион бүтээгч, инженерүүдийг бэлтгэж чадаж байгаа юм байна гэсэн бодол төрж, хүүхдүүдээрээ бахархаж байна" гэлээ.

Unitel STEAM HUB хөтөлбөрийнхөн 21 аймагт STEAM сургалтын техник, хэрэглэгдэхүүнээр бүрэн тохижуулсан 22 танхимд 3144 хүүхэд 5 төрлийн 10 түвшний сургалтад амжилттай хамрагдаж төгсөөд байна.
Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас зүүн хязгаар Дорнод хүртэл, 2390 км-ийн зайтай хоёр аймгийн хүүхдүүд яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид хичээллэж байна. Энэ бол Юнител группийн хэрэгжүүлсэн Unitel STEAM HUB хөтөлбөрийн гурван жилийн үр дүн. Үүнээс гадна, нэмэлт арга хэмжээ, үйл ажиллагаагаараа дамжуулан сурч, хөгжихийг эрмэлздэг 65,000 гаруй хүнд цахим ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэх бодит боломжийг бэлэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!