
Хан-Уул дүүргийн Эко Нэгдсэн эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн баг уламжлалт болон фермийн мал аж ахуй, бичил уурхай эрхлэгчид, тээврийн салбарын ажилчдад зориулан "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зөвлөгөө" хүргэх цогц аяныг “Хэлт Сэфти Энд Фрий Воркплэйсэс” ХХК болон Эйч Эс Хелер ХХК-тай хамтран зохион байгуулж байна.
Хамтарсан баг 2025 оны 11-р сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд ажилласан бол цаашид Сонгинохайрхан дүүргийн Шархад, Төв аймгийн Заамар, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Өмнөговь аймгийн Цогтцэций, Гашуунсухайт чиглэлд үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!