Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 40 секунд

Зарим хүмүүс намайг айдасгүй гэдэг ч би үүнийг буруу дүгнэлт гэж хэлнэ. Би айдасгүй нэгэн биш зүгээр л АМЬДРАЛ хэмээх ИХ аяллаас СУРАЛЦАЖ, МЭДСЭН зүйл ихтэй хүн төдий. Уруудсан бол өгсөх зам заавал байдаг. Бас уулын хөндий гүн байх тусам оргил өөрөө өндөр болдог шүү дээ...…

номын хэсгээс

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном 7 дугаар сарын 4-нөөс эхлэн худалдаанд гарч эхлэх гэж байна. Хүнд амьдралаас ӨСӨН өндийж, өнөө цагийн дэлхийн шилдэг удирдагчдын нэг болсон түүний туулж өнгөрүүлсэн амьдралын сэтгэл хөдлөм түүхийг өгүүлэх энэхүү ном уншигч таны хүртээл болоход бэлэн боллоо.

Энэхүү ном нь БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа манай улсад хийж буй “Төрийн Айлчлал”-ын өмнөхөн хэвлэгдэн гарч буйгаараа олон талын ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд Үндэсний их баяр наадамд “Хүндэт зочин”-оор оролцох ажээ.

Номыг 7 дугаар сарын 4-нөөс эхлэн зөвхөн Интерномын бүх салбараар худалдаалж эхлэх юм. Мөн, Наадмаас өмнө дараах холбоосоор бүртгүүлж, хот дотор хүргэлт хийлгэх боломжтой. https://forms.gle/tvEqZfDgRVQ2iUaE6

Г.Дамдинням: Н.Алтанхуяг гуайгаа шүүхэд өгөх болох нь дээ
Г.Дамдинням: Н.Алтанхуяг гуайгаа шүүхэд өгөх болох нь дээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.