Шадар сайд Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, бодлого, үйл ажиллагаа, албаны бэлтгэл бэлэн байдал, цаг үеийн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр дарга, хурандаа Г.Галбадрах нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг танилцуулан, бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг "Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гамшгаас хамгаалах сургалтыг бүх шатанд үр дүнтэйгээр зохион байгуулах, алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаа хэллээ. Мөн Онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, сахилга батыг сайжруулахад анхаарч, шат шатандаа хяналт тавьж ажиллах, нийт алба хаагчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, дүрэм, журмыг чанд баримталж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо.

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “АЛТАН ГАДАС” одонгоор шагналаа
Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг “АЛТАН ГАДАС” одонгоор шагналаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!