Ж.Баярмаа: МУ-ын нэг сая орчим хүн нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байхад урлаг, соёлд ямар мөнгөө зарцуулах юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын асуулгын цаг өчигдөр болсон. Энэ үеэр сөрөг хүчний гишүүд Ерөнхий сайдтай мэтгэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Өндөр хөгжилтэй орнуудтай Монголын амьжиргааны өртгийг харьцуулахад Монгол Улс хамаагүй бага мэт боловч бодит орлого нь хэзээ ч түүнтэйгээ нийцдэггүй. Ядуурлын түвшин 418 мянган төгрөг. Гэтэл 418 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо маш өндөр. Ядуурлын түвшин 27 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 913 мянган хүн ядуурлаас доогуур түвшинд амьдарч байна.

Ядуурлын түвшин сүүлийн 10 жил огт буурсангүй. 1990 онд Вьетнам улсын ядуурлын түвшин 70 хувьтай байхад Монголынх 33 хувь байж. Гэтэл өнөөдөр Вьетнам улсын ядуурлын түвшин 4 хувьтай байхад Монгол Улс нөгөө л 27-28 хувьтай байна.

Монголд хүнсний зардал маш өндөр байгаа нь иргэд хоол хүнснээс өөр зардалд ямар ч мөнгө зарцуулах боломжгүй байна гэсэн үг. Юуных нь театрт очиж кино үзэх. Аргагүй шүү дээ. Бараг Монгол Улсын нэг сая орчим хүн нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байхад иргэд урлаг, соёлд ямар мөнгөө зарцуулах юм бэ" гэв.

СУРВАЛЖИЛГА “Траст Трейд“-ээр амьдарсан 25 жилийн түүх
СУРВАЛЖИЛГА “Траст Трейд“-ээр амьдарсан 25 жилийн түүх
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!