Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Өлзий-Орших: Д.Дэлгэрням болон Сэлэнгэ бодонс багаас албан ёсоор уучлал гуйж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Энэ сарын 26-нд Сэлэнгэ Бодонс баг Эс Жи Эйпс багтай ээлжит тоглолтоо хийж, 5 дахь хожлоо авсан. Тус тоглолтын үеэр Эс Жи Эйпс багийн тоглогч М.Өлзий-Орших бөмбөг дамжуулах үедээ Сэлэнгэ Бодонс багийн тоглогч Д.Дэлгэрнямыг санамсаргүй тохойлдсоноос багийн ахлагч Д.Дэлгэрням бэртэл авсан. Тэгвэл М.Өлзий-Орших өөрийн цахим хуудсаар дамжуулан Д.Дэлгэрням болон Сэлэнгэ бодонс багаас албан ёсоор уучлал гуйлаа. Тэрбээр "Дэлгэрням ах болон Сэлэнгэ бодонс багаас албан ёсоор уучлалт гуйж байна.

Өнгөрсөн тоглолтонд үүссэн контакт нь ах руу чиглэсэн санаатай үйлдэл байгаагүй гэдгийг хэлмээр байна. Би өөрийн тэр үйлдлээсээ болж танд болон багт нь хүндрэл учруулсандаа үнэхээр харамсаж байна. Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.

Хурдан эдгээд талбайдаа эргэн ирээрэй" гэжээ.

Тоглолтын үеэр бэртэл авсан Д.Дэлгэрнямын эмчилгээний үр дүнг харгалзан дараагийн тоглолтод оролцуулах эсэхийг шийднэ
Тоглолтын үеэр бэртэл авсан Д.Дэлгэрнямын эмчилгээний үр дүнг харгалзан дараагийн тоглолтод оролцуулах эсэхийг шийднэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.