Энэ сарын 26-нд Сэлэнгэ Бодонс баг 108-92 харьцаатайгаар Эс Жи Эйпс багийг хожиж улирлын 5 дахь хожлоо авсан. Тус тоглолтын үеэр Эс Жи Эйпс багийн тоглогч М.Өлзий-Орших бөмбөг дамжуулах үедээ Сэлэнгэ Бодонс багийн тоглогч Д.Дэлгэрнямыг санамсаргүй тохойлдсоноос багийн ахлагч Д.Дэлгэрням бэртэл авсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ Бодонс багаас мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "Багийн ахлагч Д.Дэлгэрням нь “Эс Жи Эйпс” багтай хийх тоглолтын үеэр нүүрэндээ хүнд бэртэл авч, одоогоор эмчилгээ хийлгэж байна. Бэртлийн улмаас дээд үүдэн хоёр шүд хугарсан, уруул нь язарч, нүүр нь хавдсан. Эмчийн магадалгаагаар Д.Дэлгэрням маргаашийн буюу 12-р сарын 1-ний “Дархан Юнайтед” багтай хийх тоглолтыг өнжихөөр боллоо. Эмчилгээний үр дүнг харгалзан түүний дараагийн тоглолтод орох эсэхийг шийднэ" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!