Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг байсан эхнэрийгээ олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд гарсан. Улмаар дээрх хэргийн шүүх хурал Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сарын 17-нд болж, шүүгдэгч Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Харин Ц.Энхбат нь шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг эсэргүүцэн, давж заалдах хүсэлт гаргасан. Энэ дагуу Ц.Энхбатын хүсэлтийг хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!