Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоног баривчлах шийдвэр гаргалаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдоод буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хорих эсэх шүүх хурал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, Б.Эрдэнэсүхийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа.

Тодруулбал, түүнийг өмнө нь 30 хоног цагдан хорих шийдвэр гарч байсан ч хугацаанаас нь өмнө суллаж, хохирогчтой ойртохгүй байхыг даалгасан байдаг. Гэвч Б.Эрдэнэсүх нь удаа дараа эхнэр О.Нарангаравыгаа машинтай дагаж, амь насанд нь заналхийлсэн тухай О.Нарангарав мэдэгдсэн билээ. Мөн О.Нарангаравын өмгөөлөгч мэдээлэл хийх үеэрээ Б.Эрдэнэсүхэд оноосон таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлж цагдан хориулах саналаа хүргүүлсэн талаар дурдсан юм.

Тэгвэл хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу ийнхүү Б.Эрдэнэсүхийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор боллоо.

ЧУУЛГАН: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг дэмжих хуулийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг дэмжих хуулийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.