Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рашаан зорьсон залуус майхандаа угаартаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны орчимд дөрвөн хүн нас барсан тухай дуудлага өнөөдөр 13:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн Естийн рашааны Бага чулуут гэдэг газар руу явсан байна. Тус газар хүрэхэд бартаа саад ихтэй учир Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг дайчлан 16:00 цагийн үед хэргийн газарт очив. Цагдаагийн байгууллагад дөрвөн хүн нас барсан гэдэг дуудлага өгсөн ч хэргийн газарт таван хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байсныг эх сурвалж мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас нас барсан хүмүүсийг Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг Э, Б, О, Э нар болохыг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар халуун рашааныг зорьсон залуус майханд хоноглохдоо гал түлсний улмаас угаартаж нас барсан гэж үзжээ. Цогцосуудыг нисдэг тэргээр нийслэлд авчран нас барсан шалтгааныг эцэслэн тогтоох юм.

Улсын хэмжээнд 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ
Улсын хэмжээнд 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.