УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Эл хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат "Инфльюнсерүүд залуу үеийнхэнд "VAPE татаж буй хүн ГОЁ" гэдэг мэдрэмжийг өгөөд байна. Vape дээр янжуур тамхины шошго дээр байдагтай ижил өвчлөлийн зургийг хүн харахад хамгийн муухай байхаар нааж өгөөч" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!