И.Мишээл: Silk Way Star тэмцээн надад урам зориг, шинэ зорилго, том хариуцлагыг өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дуучин И.Мишээл Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар “Найрамдлын II зэргийн одон”-гоор шагнуулсан. Энэ тухай тэрбээр "Миний бие Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар “Найрамдлын II зэргийн одон” хүртсэндээ гүнээ хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ талархаж байна.

Энэ шагнал бол Казахстан-Монгол хоёр ард түмний нөхөрлөл, соёлын гүүрийг улам батжуулахын бэлгэдэл гэж бодож байна.

Энэ хариуцлагатай шагналыг хүртэхэд Казахстан улсад амьдарч буй Монголын уугуул казах иргэд, Баян-Өлгий аймгийн казах ард түмэн маань онцгой нөлөө үзүүллээ. Та бүхний халуун сэтгэлд гүнээ талархаж байна. Баярлалаа та бүхэндээ.

Silk Way Star тэмцээн надад урам зориг, шинэ зорилго, том хариуцлагыг өглөө.

Би цаашид ч хоёр улсынхаа соёлын холбоог хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, урлагаар дамжуулан сайхан бүхнийг түгээхийн төлөө зүтгэх болно.

Казахын ард түмний халуун дэмжлэг, сайхан сэтгэл, соёл урлагт баярлалаа. Удахгүй би шинэ казах дуугаа та бүхэндээ бэлэг болгож хүргэнэ" гэжээ.

М.Батхишиг: 5-р ангийн хүүхэд хүртэл VAPE бариад явж байсан
М.Батхишиг: 5-р ангийн хүүхэд хүртэл VAPE бариад явж байсан
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!