Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах нийтийн өргөдлийн талаар санал дүгнэлтийг баасан гарагт хэлэлцэнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Иргэн Р.Шинэгэрэл ХХОАТ-ын хувь хэмжээг нэг хувь болгон бууруулах өргөдөл санаачилж 100 мянган иргэний гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн.

Дээрх өргөдлийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд санал дүгнэлтийг энэ баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Өргөдлийг эргэн сануулбал,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах, үүнд:

6.3.1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,
6.3.2. Үйл ажиллагааны орлого,
6.3.3. Хөрөнгийн орлого,
6.3.4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого,
6.3.5. Шууд бус орлого,
6.3.6. Бусад орлого гэж дурдсан байдаг.

БШУ-ны дэд хороо хуралдаж, П.Наранбаяр сайдын мэдээллийг сонсоно
БШУ-ны дэд хороо хуралдаж, П.Наранбаяр сайдын мэдээллийг сонсоно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.