Цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдалдаа анхаараарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Цас орсон амралтын өдрүүдэд хүүхдүүдээ авч, агаар салхинд гарах, цана, чаргаар гулгах нь урсгал нэмэгддэг. Гэвч стандарт бус цана чарга унаснаар хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол их байдаг байна.

Тиймээс цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Ус, чийг нэвтэрдэггүй дулаан хувцас өмсөх
  • Толгой гэмтэхээс сэргийлж малгай, дуулга өмсөх
  • Модны хожуул, шон, чулуу, хашаа мөргөхгүй байхаар аюулгүй газрыг сонгох
  • Огцом, эгц өндрөөс гулгахаас зайлсхийх
  • Зориулалтын чаргаар гулгах
  • Зөв байрлалд сууж гулгах
  • Зам чөлөөтэй болсон үед гулгах
  • Дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох
  • Чаргануудыг хооронд нь холбож гулгахгүй байх
  • Автомашины араас чарга чирэхгүй байх
  • Чаргаар гулгаж байхад аюул тулгарсан үед чарганаас хурдан буух аргыг хүүхдэд зааж өгөхийг зөвлөв.

Хаана чаргаар гулгах вэ?

  • Чаргаар гулгах газраа сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай:
  • Хэт өгсүүр биш, гулгасны дараа зогсох боломжтой газар
  • Гудамж, машины зогсоолоос хол
  • Мөргөх боломжтой мод, хашаа зэргээс хол
  • Овгор товгор зүйлгүй, бартаагүй замтай
  • •Мөстсөн, хатуу гадаргуутай уулаас зайлсхийгээрэй.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг анхаарууллаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байхыг анхаарууллаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!