Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чаргаар гулгаж байх үеэрээ шулуун гэдсээ урах, аарцагны ясаа гэмтээх тохиолдол ЭРС нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой 0-17 насны хүүхдүүд чаргаар гулгаж байх үеэрээ аарцаг, шулуун гэдэс, өгзөг, гуя,тархи, сарвуу, хүзүү, нуруугаа гэмтээх тохиолдол эрс нэмэгдэж байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ.

Тухайлбал агаар салхинд гарахдаа стандартын шаардлага хангаагүй хуванцар чаргаар гулгаж байх үеэрээ чарганы хугарсан хэсэгт зоогдож шулуун гэдэс нь урагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 5-наас хойш ГССҮТ-д хуванцар чарганаас шалтгаалж гэмтэж бэртсэн 75, халтирч унасан 470 хүн ирж тусламж үйлчилгээ авчээ.

Тиймээс иргэд хэт өндөр, уруу газраас гулгахгүй байх, гулгаж байх үеэрээ гар, хөлөөрөө газар тулахгүй байх, стандартын шаардлага хангасан чаргаар гулгаж байхыг ГССҮТ-өөс анхаарууллаа.

Х.Баттулга: Миний нөлөөлөөгүй зүйл байгаа юм уу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л бичсэн байдаг
Х.Баттулга: Миний нөлөөлөөгүй зүйл байгаа юм уу. Нэг хүн халтираад унахад хүртэл намайг л бичсэн байдаг
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.