
"Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд Монгол Улсаас оролцож буй И.Мишээлийн финалын шатны шалгаруулалт өнөөдөр 23.00 цагт эхэлнэ болно.
Шалгаруулалтыг UBS телевиз шууд дамжуулах бөгөөд үндсэн шүүгчид үзүүлбэрт оноо өгсний дараа үзэгчдийн саналаа өгөх хэсэг нээгдэх юм байна.
Үзэгчдийн санал чухал нөлөөтэй учраас дуучин И.Мишээл нийт монголчууддаа хандаж, санал өгөхийг уриалсан байна.
Тодруулбал тэрбээр, "Өнөөдөр гайхалтай өдөр болно гэдэгт итгэлтэй байна. Би өнөөдрийн "Silkway star" финал шатны санал хураалтын талаар маш товчхон бөгөөд ойлгомжтой мэдээлэл хүргэе. https://silkwaystar.org/en ЭНЭ ХОЛБООСООР ОРЖ САНАЛ ӨГНӨ. Мөн шууд дамжуулалт үзэж байгаа бол дэлгэцийн баруун доор [QR CODE] байгаа, утасны камераа шууд уншуулаад гарч ирсэн холбоос дээр дархад л шууд санал өгөх хэсэг рүү орно. Санал өгөх хэсэгт 0-12 хүртэлх оноо өгөх боломжит хувилбарууд гарч ирнэ. Тэмцээнийг шудрага байлгах үүднээс бидэнд өөрсдийн улсаас санал өгөх боломжгүй байдлаар вэбсайт тохиргоо хийгдсэн байгаа боловч гадаадын бусад аль ч орноос орж санал өгөх бүрэн боломжтой шүү" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!