
Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Шадар сайдын ажлын албанаас "Газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундаж зэрэг мэдээлэлд үндэслэн 11 дүгээр сарын зудын нөхцөл, байдлыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулан гаргасан. Уг үнэлгээнээс үзэхэд 11 дүгээр сарын байдлаар нийт нутгийн 3 хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28%-д маш бага хүндрэлтэй байхаар байна.
Энэ талаар Шадар сайдын ажлын Ховд аймгийн хувьд 1883 өрхийн 1036.0 мянган толгой мал отроор өвөлжих дүн гарсан бөгөөд мал аж ахуйн бэлтгэлийн хангалт 84.1 хувьтай байна. Нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац 1-ээс дээш олон дахин хэтэрч гарсан нь өвөл, хаврын улиралд мал онд орох нөхцөл хүндэрч, эрсдэл үүсэж болзошгүй байгаа юм.
Тиймээс өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээг шуурхай төлөвлөх чиглэл өглөө.
Отроор яваа иргэд болон орон нутгийн малчид, иргэдэд эрүүл мэндийн болон бусад төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх ажлыг тогтмол зохион байгуулах, өвөлжилт хүндэрсэн үед орон нутгийн онцлогт тохируулан оновчтой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг үүрэг болголоо" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!