Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир битүүний өдөр амардаг байх хуулийн төсөл санаачилжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүри сар шинийн баяраар шинийн нэгнээс гуравны хооронд бүх нийтээр амардаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Бум-Очир "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг санаачилжээ.

Дээрх хуулийн төсөлд битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөрт тооцохоор тусгасан байна. Тодруулбал,

1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт дараах нэмэлт оруулсугай. “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ.

Дэлхийн аваргаас 10 алтан медаль хүртсэн МОНГОЛ ЦЭРЭГ
Дэлхийн аваргаас 10 алтан медаль хүртсэн МОНГОЛ ЦЭРЭГ
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.