Т.Мөнхсайхан: Н.Эрдэнэхүүд ажилгүй байсан хугацааны 19 сая төгрөгийг барагдуулснаар улсыг төдийгүй намайг санхүүгийн эрсдэлд оруулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Энэ оны тавдугаар сарын 2-ны өдөр тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан тушаал гаргаж, ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ тухайгаа тэрбээр "Н.Эрдэнэхүү хавдар судлалын эмч биш. Түүнийг хавдрын нарийн мэргэжил эзэмшсэн, М.Адилсайхан гэх хүнээр сольсон" хэмээн тайлбарласан байдаг.

Харин түүний эл шийдвэрийг эсэргүүцэж, Н.Эрдэнэхүү шүүхэд хандсан бөгөөд шүүхээс ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан байдаг.

Энэ талаар ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайхан "Ямар ч шүүх хурал болоогүй байхад Н.Эрдэнэхүүд ажилгүй байсан хугацааны 19 сая төгрөгийг барагдуулснаар улсыг төдийгүй намайг санхүүгийн эрсдэлд оруулсан.

Н.Эрдэнэхүүг шүүхийн шийдвэр гарсан гэж ташаа мэдээлэл тарааж, миний нэр хүндэд халдсан асуудлаар цагдаад хандаж байгаа" гэлээ.

Б.Мөнхсоёл: Зарим гишүүд улс төрийн нөхцөл байдлыг далимдуулаад тойрог руугаа төсөв татах дүр зураг ажиглагдсан
Б.Мөнхсоёл: Зарим гишүүд улс төрийн нөхцөл байдлыг далимдуулаад тойрог руугаа төсөв татах дүр зураг ажиглагдсан
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!