
Япон Улсын Токио хотноо Дэлхийн Дифлимпын зуны XXV наадам үргэлжилж байна. 81 орчим орны 3,200 гаруй тамирчин 21 спортын төрөлд аваргуудаа тодруулах юм. Монгол Улсаа төлөөлөн чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, буудлага, хөнгөн атлетик, ширээний теннисний 6 төрөлд нийт 14 тамирчин, дасгалжуулагч оролцож байна.
Манай улсын баг тамирчид энэхүү наадамд 8 удаа оролцож, 2 алт, 6 мөнгө, 4 хүрэл нийт 12 медаль хүртэж байсан юм.
Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!